Үндэсний чуулга уулзалтад Өмнөговь аймгаас 19 эмэгтэй оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-02 21:38:06

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулга уулзалт 4 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод болох гэж байгаа билээ. Энэхүү чуулга уулзалтанд Өмнөговь аймгаас 19 эмэгтэй оролцох гэж байна.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг байгаа талаар нэлээн хөндөж хот хөдөөгийн жендерийн тэгш байдлын талаар ярих болсоор удсан. Энэ асуудал хэдийгээр яригддаг боловч бодит байдал дээр шийдвэр гаргах түвшинд эрчүүд давамгайлсан хэвээр байсаар байгаа юм. Өмнөговь аймагт л гэхэд 2012-2016 оны сонгуулийн жилд аймаг, сумын иргэдийн хуралд 328 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаагын 99 нь эмэгтэй төлөөлөгч байна. Түүнээс аймгийн ИТХ-д 7-н эмэгтэй байгаа бөгөөд 11 тэргүүлэгчийн 2 нь эмэгтэй тэргүүлч байгаа юм.

Мөн Өмнөговь аймгийн 15 сумын Засаг дарга нараас 2 нь эмэгтэй Засаг дарга нар байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ