ОХУ-ын зочин сээр хуга цохих наадаанд түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-06 23:11:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг суманд зохион байгуулсан “Бага алтаргана” наадмын "hээрээ шааха” буюу сээр хуга цохих  наадаанд ОХУ-ын Буриад улсын Закамень аймгаас ирсэн зочин Аюур Очирьвич Раднаев түрүүлэв.

          Тэрээр нэг минутын хугацаанд 18 сээр хуга цохиж аварга болсон юм. Тэшиг сумын иргэн А.Төмөртогоо, П.Бадамдорж нар удаах байр эзэлсэн байна.

Монгол эр хүний эзэмших 9 дадал чадварт сээр хуга цохих эв ордог байжээ. Сээр хуга цохих чадвар баатар эрсийн болзошгүй тулалдаанд бэлтгэх, бие бялдраа хөгжүүлэх дасгал сургуулилтын нэг байсан гэдэг.

Холбоотой мэдээ