Аляскад агаарын температур өндөр хэмд хүрчээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-07-08 11:40:49

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Аляска муж улсын хамгийн том хот болох Анкориж тэргүүтэй олон хотод агаарын температур маш өндөр хэмд хүрчээ.


Анкориж хотод агаарын температур Цельсийн 32 хэм хүрсэн бa тус хотод хамгийн ихдээ 1969 онд 29 хэм хүрч халж байжээ. Үүний зэрэгцээ Аляска муж улсын өмнөд нутгаар хэт халсан байна. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, энэ долоо хоногт Аляска муж улсын хойд нутгаар хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.


Аляскад олон мянган салхич шувуу үхэж байгаад уур амьсгалын өөрчлөлт ихээхэн нөлөөлж байгаа талаар эрдэмтэд өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн юм. Тэдний үзэж буйгаар, далай тэнгисийн усны температур нэмэгдсэнээс үүдэн загаснууд хойд зүг рүү нүүдэллэсэн нь шувуудыг өлсөж үхэхэд хүргэжээ. 

Холбоотой мэдээ