Төв аймгийнхандаа баярын мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-07-09 10:50:30

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг Дарга Ж.Батжаргал нар аймгийн нийт иргэддээ баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98, Төв аймгийн 96, Зуунмод хот байгуулсаны 77 жил, Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Холбоотой мэдээ