Хонконгт жагсаалын үеэр 6 хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-09 11:55:36

ХОНКОНГ. /NHK/. Сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэгчид Хонконгийг эх газартай холбодог хурдны галт тэрэгний буудлын ойролцоо дахин жагссан байна.


Эх газрын жуулчдын анхаарлыг татахын тулд жагсаалыг зохион байгуулагчид уг газрыг сонгожээ. Орой болж, зарим жагсагч цагдаагийн ажилтантай сөргөлдөх хүртэл жагсаал тайван үргэлжилсэн бөгөөд нийт зургаан хүнийг баривчилжээ.


Жагсагчдыг олон оршин суугч дэмжиж байсан бол тэд хэт туйлширч байгаад санаа зовниж буйгаа зарим хүн илэрхийлсэн байна. Жагсагчид сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн хүчингүй болгохыг шаардаж байгаагаас гадна зарим жагсагч Засаг захиргааны тэргүүн Кэрри Ламыг огцрохыг уриалж байгаа аж. 

Холбоотой мэдээ