30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 19:32:04

Булган аймгийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд уран уншлагын “Уран жиргээ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Баян–Агт, Булган, Дашинчилэн, Сайхан, Хангал, Хишиг–Өндөр, Хутаг–Өндөр зэрэг 7 сумын 15 сурагч  2 насны ангилалд өрсөлдлөө. Эдгээр сурагчид сумандаа түрүүлээд аймгийн тэмцээнд ирж оролцсон юм байна.   Ахлах насны ангилалд  Хутаг Өндөр сумын сурагч  А.Бат – Эрдэнэ  тэргүүн байр, Дашинчилэн сумын сурагч Л. Мажиггарав, Хангал сумын сурагч  М.Ягаанзул нар удаах байруудад шалгарсан бол дунд насны ангилалд мөн  Хишиг-Өндөр сумын сурагч П.Халиун, Тэшиг сумын сурагч Т.Раднаадагий, Сайхан сумын сурагч Б.Баяржавхлан нар удаахь байруудыг  эзэлж алт мөнгө  хүрэл  медаль,  өргөмжлөлийн эзэд боллоо.

Сурагчидаа амжилттай бэлтгэн оролцуулсан Хутаг–Өндөр сумын Монгол хэл уран зохиолын багш Б.Мөнхчимэгийг ХГБХХ-ийн  Хүүхдийн төлөө медалиар, шүлэг яруу найраг сонирхож, цаашид хэл уран зохиолын чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах  сонирхолтой  Хутаг-Өндөр сумын 12–р ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, ЭӨЦС-ын сурагч Э.Бадамзул нарт Утга зохиолын дээд сургуульд сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэйгээр суралцах эрхийн бичгийг гардууллаа.

                                                                                                                          П.Батням

Холбоотой мэдээ