“Asiana Airlines” Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-10 14:28:05

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын агаарын тээврийн хоёр дахь том компани “Asiana Airlines Инчеон-Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ.


“Манай компани мягмар гарагаас эхлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр боллоо” гэж “Asiana Airlines” компани лхагва гарагт албан ёсоор мэдэгдсэн байна.


БНСУ-Монголын чиглэлд нэмэлт нислэг үйлдэх эрхийг “Asiana Airlines” компанид олгох шийдвэрийг БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан юм. Урьд нь энэ чиглэлд БНСУ-ын агаарын тээврийн хамгийн том компани болох “Korean Air” монопол байдлаа хадгалсаар ирсэн билээ.

Холбоотой мэдээ