Төрийн дээд одон медалийг 70 иргэн хүртлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-07-11 17:35:21

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Говь-Алтай аймгийн 70 эрхэмд Төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Амарзаяа сонордуулсан бол шагналыг тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж, Засаг даргын орлогч, Баяр наадмыг зохион байгуулах хороон дарга Ж.Ганбат болон ИТХ-ын Тэргүүлэгчид гардуулав.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Байгаль орчны салбараас Л.Түвд шагнуулсан бол Алтангадас одонгоор Ц.Алтантуяа, Б.Баттулга, Д.Бүргэдбаатар, С.Жигмэд, Б.Давааням, Я.Долгор, О.Лхагвасүрэн, Ц.Мягмар П.Нина, С.Төмөрбаатар, Н.Хишигмаа, Я.Хуягаа, Б.Цэндсүрэн, Б.Энхтогтох, Б.Дамчаа, Ц.Энхболд, Д.Даваацэрэн, Ч.Цагаанцоож нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Л.Ариунаа, Н.Баттулга, Ч.Дашдаваа, С.Долгормаа, Н.Мөнхцэцэг, Д.Мэндбилэг, Р.Намжилсүрэн, Ш.Оюун, Д.Оюун нарыг шагнасан юм. 

Шагналыг Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчдийн "Хөх тэнгэрийн орон" хүндэтгэлийн тоглолтын үеэр гардуулав.