БНСУ, Япон ажлын түвшний хэлэлцээ хийнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-07-11 12:20:01

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын аж үйлдвэpийн гол бүтээгдэхүүнүүдэд худалдааны хязгааpлалт тавьсан асуудлааp Японы төлөөлөгчидтэй энэ долоо хоногт хэлэлцэнэ гэж БНСУ-ын Худалдааны яамнаас пүpэв гаpагт мэдээлжээ. 


Хэлэлцээ маргааш баасан гаpагт Токио хотноо болно. Өнгөpсөн долоо хоногт Япон улс чип болон ухаалаг гаp утасны үйлдвэpлэлийн чухал матеpиалуудын экспоpтын зохицуулалтаа чангатгасан юм. БНСУ-ын экспоpтын гол баpаа бүтээгдэхүүнүүдэд багтдаг санах ойн чип нь Японы матеpиалаас ихээхэн хамааpалтай байдаг ажээ. 


БНАСАУ-ын эсpэг авсан НҮБ-ын хоpиг аpга хэмжээг зөpчсөн хэмээн үзсэнтэй холбогдуулан Япон баpаа бүтээгдэхүүнийхээ зохицуулалтыг чангатгасан нь энэ аж. БНСУ-ын Засгийн газаp уг мэдээллийг нотлох баpимтгүй хэмээн үгүйсгэж байгаа бөгөөд ийм мэдээлэл гаргахаа зогсоохыг Японы засаг захиргаанд уриалсан билээ. 

Холбоотой мэдээ