“Huawei” экспортын хязгаарлалтаа цуцлахыг АНУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-12 16:06:46

БЭЭЖИН. /CTV/. Huawei” компанийн зарим бүтээгдэхүүнийг худалдан авахыг АНУ-ын компаниудад зөвшөөрөх талаарх Ерөнхийлөгч Дональд Трампын амлалт үр ашигаа өгөх төлөвгүй байгаатай холбогдуулан Huawei” компанийг худалдааны хар жагсаалтаас хасахыг уриалжээ.


“Гар утасны компаниудын сүлжээний тоног төхөөрөмжийн хамгийн том үйлдвэрлэгч “Huawei” компанийг экспортын хязгаарлалтын жагсаалтад оруулсан "шударга бус" шийдвэр нь АНУ-ын нийлүүлэгчид болон дэлхийн хэрэглэгчдийг хохироож байна” гэж “Huawei” компанийн төлөөлөгч Лян Хуа мэдэгдсэн байна.

 

Huawei” компанийн зарим бүтээгдэхүүний худалдааг зөвшөөрч байгаа хэдий ч тус компанийг хар жагсаалтад хэвээр үлдээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Энэ талаар Лян Хуа хэлэхдээ, бид дорвитой өөрчлөлт харахгүй байна хэмээгээд, манай компанийг хар жагсаалтаасаа бүрмөсөн хасахыг Вашингтоны засаг захиргаанд уриалж байна гэжээ. 

Холбоотой мэдээ