ӨНӨӨДӨР: Хүй долоон худагт уяачдын наадам болно
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд өнөөдөр буюу долоодугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм.
07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт
09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан Хүй долоон худагт
10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан Хүй долоон худагт
13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ. Хүй долоон худагт
13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Хүй долоон худагт
13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна. Хүй долоон худагт
14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Хүй долоон худагт
15.20-15.30 Урлагийн тоглолт Хүй долоон худагт
15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа Хүй долоон худагт
16.30-16.40 Урлагийн тоглолт Хүй долоон худагт
16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Хүй долоон худагт
17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна. Хүй долоон худагт
17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Хүй долоон худагт
18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Хүй долоон худагт
18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. Хүй долоон худагт
18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана. Хүй долоон худагт