Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-15 13:26:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд  Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төвд ковш, задгай тэвштэй том хогны машин, тусгай зориулалтын өөрөө ачиж буулгадаг 5 автомашин, 36  хогийн пункерийг аймгийн Засаг дарга Л.Ганболд Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар хүлээлгэн өглөө. 

"Төслийг Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас санаачлан боловсруулж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан улсын төсөвт тусгуулан хэрэгжиж эхлээд байна. Цаашид ХНБГУ-ын Барут Марк хоттой хамтран Мөрөн сумын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж түүнийг тусад нь тээвэрлэж дахин боловсруулах эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлнэ" гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх хэлж байлаа.

 



Холбоотой мэдээ