Уран дөш зуслангийн гүүр үерт автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-16 18:58:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас гол мөрөн үерлэж байна. Өчигдөр орой орсон борооны улмаас Уран дөш зуслан ордог гүүр үерт автаж зорчих боломжгүй болсон бөгөөд гүүрийг сэргээн засварлах ажил өнөөдрөөс эхэлсэн байна. 

Мөн өнөөдрийн байдлаар Үүр, Бэлтэс голын түвшин 6-60 см даван хүчтэй үерлэж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул томоохон голуудын сав дагуу болон гуу жалгаар нутаглаж байгаа малчид, ард иргэд, тээвэрчдийг гол мөрний ус руу орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхааруулж байна

Холбоотой мэдээ