Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын барагдуулалт 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-16 19:06:19

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Засаг дарга болон түүний Тамгын газарт иргэдээс 2019 оны эхний хагас жилд 260 гаруй өргөдөл ирүүлж шийдвэрлэлт нь 93.8 хувьтай байна.  
Үүнээс хамгийн их нь архи, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирсэн бол ажил болон мөнгөн тусламж хүссэн 56, газар эзэмших, өмчлөх хүсэлт болон газрын маргааны талаарх өргөдлүүд иржээ. Харин нийгмийн халамжийн хүрээнд болон эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарын хүрээнд 30 гаруй өргөдөл иржээ.

Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс 3560 өргөдөл гомдлыг хүлээн авч 3553 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, бусад өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлжээ. Нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94,1 хувьтай байна. Аймгийн ЗДТГ болон, 24 сумын  аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад иргэд мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр өргөдөл гомдлыг ирүүлжээ.

Мөн аймгийн Засаг дарга болон Тамгын газрын дарга, Орлогч дарга нар долоо хоногийн дөрвөн өдөр хуваарийн дагуу иргэдтэй биечлэн уулздаг байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын иргэдээ сонсох 70461212 утсанд 43 иргэн хандсан байна. Аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар, 24 сумын нутгийн захиргааны байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг нээлттэй сонсож хуулийн хугацаанд шийдвэрлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ