Наадмын үеэр Дорноговь аймагт 12 нярай эсэн мэнд мэндэлжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-07-17 11:59:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын их баяр наадмын үеэр Дорноговь аймагт 12 нярай эсэн мэнд мэндэлжээ.

Мөн аймгийн хэмжээнд 204 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид иргэдийн эрүүл мэнд, яаралтай дуудлага хүлээн авч ажилласан аж.

Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд яаралтай тусламжаар 408 хүнд үйлчилж, 163 дуудлаганд шуурхай үйлчлэн, найман хагалгаа хийж, эрдэнэт хүний амь насыг аварч, өрхийн эмнэлгүүд баярын өдрүүдэд ажиллаж 56 хүнд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Холбоотой мэдээ