Үлийн цагаан оготнотой тэмцэж 1776 ширхэг шувууны суулт байрлуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-17 16:51:37

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумаас аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт сумын бэлчээрийн талбайн 80 хувь болох 127107,54 га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулах, түүнтэй холбогдон гарах зардлыг шийдвэрлэх хүсэлт гаргажээ.

Хүсэлтийн дагуу аймгийн ХХААГ-аас 8.0 га талбайд улсын төсвийн хөрөнгөөс 11.520.000 төгрөгийг шийдвэрлэсэн байна. Мөн ХХААГ-ын дарга, сумын Засаг даргатай үлийн цагаан огтонотой байгаль орчинд ээлтэй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулах гэрээ байгуулсан аж.

Үүний хүрээнд тус сумын 5 багийн нутаг дэвсгэрт 1776 ширхэг шувууны суултыг байрлуулж эхлээд байна.

Холбоотой мэдээ