Нэг төгсөлтийнхөн эмгэг нярайн тасгийг иж бүрнээр тохижууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/.Тус аймагт 1999 онд дунд сургууль төгсөгчдийн 20 жилийн ойн баяр энэ сарын 15-17-нд Улаангом хотноо боллоо.
Төгсөлтийнхөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Эмгэг нярайн өрөөг 15 сая төгрөгөөр иж бүрэн тохижуулж өгсөн юм.
Эмгэг нярайн тасагт нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг 1999 оны төгсөгчдийн үүсгэн байгуулсан “Цэнхэр хязгаар-99” ТББ-аас хандивласанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн хамт олон талархал илэрхийлэв.
Увс аймгийн хувьд сүүлийн
жилүүдэд эх, нярайн эндэгдэл гарах нь харьцангуй багассан хэдий ч нярай дутуу төрөх, янз бүрийн эмгэгтэй нярай төрөх явдал гарсаар байгаа юм. Энэ
асуудлыг шийдвэрлэхэд 1999 оны төгсөгчид тодорхой хувь нэмэр оруулав.
Үүнээс гадна 1999 оны төгсөгчид Гиваан баатарын талбай дээр зургаан сая төгрөгийн хөрөнгөөр “I love Ulaangom” бүтээлийг урлан Улаангом хотын удирдлагуудад хүлээлгэн өгч аймагт орон нутгийнхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн юм.