"Төв-Түмний цэнгэл-2019" наадам болно

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-07-19 15:23:04

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Аргалант суманд "Төв-Түмний цэнгэл-2019" наадмыг Төв аймгийн ЗДТГ-аас энэ сарын 29-нд зохион байгуулахаар товлолоо. 

Хоёр дахь жилдээ болох тус наадам нь гадаадын жуулчдыг татах зорилготой бөгөөд  сумдаас айргийн тавд орсон шигшмэл морьд, сур, шагай харваачид болон сумдын наадмаас шөвгөрсөн бөхчүүд оролцдогоороо онцлогтой.

Наадмын үеэр  айргийн баяр болохоос гадна хос морьтон шалгаруулах, үндэсний уламжлалт эд зүйлс, гар урлалын үзэсгэлэн ажиллаж, шилдгийг шалгаруулна. 

Холбоотой мэдээ