Сөүл цахилгаан хөдөлгүүртэй автобусны тоогоо нэмэгдүүлнэ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-19 12:51:35

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын нийслэл Сөүл хотод зорчиж буй цахилгаан хөдөлгүүртэй автобуснуудын тоог энэ онд 143 хүргэнэ гэж тус хотын засаг захиргаанаас баасан гарагт мэдээлжээ.


Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд ирэх 11 дүгээр сараас эхлэн Сөүл хотын нийтийн тээврийн үйлчилгээний 19 чиглэлд цахилгаан хөдөлгүүртэй 114 автобусыг нэмж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.


Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн компаниуд цахилгаан хөдөлгүүртэй 1 автобусыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн тохиолдолд 200 сая вон хүртэлх хэмжээний татаасыг санал болгох шийдвэрийг Сөүлийн засаг захиргаа гаргасан байна.


БНСУ-д өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд цахилгаан хөдөлгүүртэй 29 автобус зорчигчдод үйлчилж эхэлжээ. Цахилгаан хөдөлгүүртэй автобусыг байгалийн хийн хөдөлгүүртэй автобустай харьцуулахад агаарт бохирдуулагч бодис ялгаруулдаггүй тул байгаль орчинд илүү ээлтэйгээс гадна дуу чимээ багатай ажээ. 

Холбоотой мэдээ