Ургийн баяр тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/.Сагил сумын харъяат, "Аман" овгийн Сайжрахын үр хүүхдүүд энэ сарын 19-нд тус сумын нутаг Хагийн хөдөөд нутгийн ахан дүүсээ оролцуулан ургийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Энэ үеэр хурдан азарга, их насны морьд уралдаж, аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан болсон юм. Хүчит бөхийн барилдаанд Баруунтуруун сумын харъяат, аймгийн арслан Очирбатын Түмэн түрүүлж, Тэс сумын харъяат, аймгийн арслан Хүлтээгийн Мөнхжаргал үзүүрлэсэн бол их шөвөгт Тэс сумын харъяат, аймгийн арслан Л.Цээсүрэн, Давст сумын харъяат, аймгийн заан Э.Лхамхүү нар шалгарлаа.
Азарганы уралдаанд Өмнөговь сумын уяач Д.Сүрэнхорлоогийн сартай хээр түрүүлсэн бол их
насанд Давст сумын Б.Балжиннямын хээр тод магнай торгон жолоогоо өргүүлэв. Баяр наадамд түрүүлсэн бөх болон
азарга, их насны морийг мотоциклиор байлсан нь өндөр шагналтай наадам боллоо гэж наадамчид ярив.