Мөрөн сумын 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" наадмын нээлтийг үдэш зохион байуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-20 21:53:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" хангайн бүсийн хурдан морины уралдааны нээлт долдугаар сарын 26-ны 21 цагаас баяр наадмын талбайд болно.

Тус аймагт анх удаа баяр наадмын нээлтийг үдшээр зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлэг бүхий орчныг бүрдүүлнэ. Наадмын үеэр зургаан насны хурдан морь уралдаж, улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан, Мөрөн сумын цолгүй бөхчүүдийн барилдаан, шагай, сурын харваа зэрэг тэмцээн наадам болно.

Мөрөн сумын ИТХ-аас гаргасан “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” уриалгыг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжин түүхт их ойгоо бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна.

Ойг угтан Мөрөн сумын байгууллага, өрх бүрт орчин тойрон хашаа хороогоо шинэчлэн тохижуулахыг уриалж, хашааны шохойг ЗДТГ-аас үнэ төлбөргүй олгож соёлч өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагыг тодруулах аян зарласанд иргэд аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй оролцож  байгаа аж.

 

Холбоотой мэдээ