Дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд иргэд үнэлгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-22 10:44:33

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан гурван хөтөлбөрийн зарим заалтууд хэрхэн хэрэгжижи байгаа талаар иргэд, бизнес эрхлэгчид хэлэлцүүлэг хийж үнэлэлт өгөв.

Тухайлбал “Сайн бизнесмен”, “Завхандаа үйлдвэрлэж, Завхандаа хэрэглэж, экспортолъё” хөтөлбөр, “Эрүүл хүнс-эрүүл Монгол” дэд хөтөлбөрийн зарим заалтуудыг хэлэлцэж хэлэлцүүлэг өрнөсөн байна. Эдгээр хөтөлбөр нь Дөрвөлжин, Ургамал, Шилүүстэй, Отгон суманд хэрхэн хэрэгжиж байгаа  аж.

Мөн хэлэлцүүлгээс дээрх хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг сумын удирдлагууд иргэд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран боловсруулсан аж.

Тодруулбал Дөрвөлжин суманд хэрэгжиж буй “Сайн бизнесмен” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих жижиг дунд үйлдвэрийн сан, Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, эргэн төлөлтөд мониторинг хийж хариуцлагыг тооцох.

“Завхандаа үйлдвэрлэж Завхандаа хэрэглэж экспортолъё” хөтөлбөрийн чацаргана, үхрийн нүд бусад жимс жимсгэнийн суулгац бэлтгэх, үржлийн газар бий болгох, сорттой болох гэсэн хоёр хөтөлбөрийн хоёр заалтын хэрэгжилт тааруу байна.

Завханы Ургамал суманд  “Завхандаа үйлдвэрлэж завхандаа хэрэглэж экспортолъё” хөтөлбөрийн чацаргана, үхрийн нүд бусад жимс жимсгэнийн суулгац бэлтгэх, үржлийн газар бий болгох сорттой болох заалтын хэрэгжилтийг хэлэлцжээ.

Мөн тус суманд “Сайн бизнесмен” хөтөлбөрийн Завхан брэндийг бий болгох хөгжүүлэх “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” аяны зохион байгуулах, “Сайн бизнесмен” хөтөлбөрийн “Ашиг малтмалын эзэмших аж ахуйн нэгжүүд нь хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийхээ 70 хүртэл хувийг орон нутгаас худалдан авч байх гэсэн гурван заалтад хэлэлцүүлэг хийсэн байна. Харин дээрх заалтуудаас нэг сум нэг бүтээгдэхүүн аян үр дүнтэй хэрэгжих эхлэл нь тавигдсан байгаа аж. Харин уул уурхайн компаниуд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ орон нутгаас худалдан авах заалт бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгааг дуулгав.

Мөн Отгон сум “Завхандаа үйлдвэрлэж Завхандаа хэрэглэж экспортолъё” хөтөлбөрийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор сумдад нядалгааны газар байгуулах замаар хэрэглэгчдийг үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махаар хангах арга хэмжээ газар дээрээ бүрэн хэрэгжээгүй.

Мах боловсруулах үйлдвэр нь баригдсан хэдий ч одоо болтол үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэв. Мөн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Сум хөгжүүлэн сангийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, эргэн төлөлтөд мониторинг хийж хариуцлага тооцох хэрэгтэй.

Учир нь дээрх сангаас зээл авсан иргэд нь хугацаа хэтрэх, зориулалтын бусаар ашиглах, сангуудын зээл олголт нээлттэй ил тод бус байгаа хэмээн ярьж байна хэмээн Дэлхийн Зөн ОУБ-ын Иргэдийн дуу хоолой ба үр нөлөө аргачлал төслийн багаас мэдээлэв.

Холбоотой мэдээ