“Зуны лиг” мини талбайн хөлбөмбөгийн тэмцээн үргэлжилсээр

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-22 22:43:11

Хэнтий /МОНЦАМЭ/. Чингис хотын хөлбөмбөгийн холбооноос санаачлан аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран “ЗУНЫ ЛИГ” мини талбайн хөлбөмбөгийн тэмцээнийг долдугаар сарын турш зохион байгуулж байна. 

Тэмцээнд зургаан багийн 50 орчим хөлбөмбөг сонирхогчид оролцон авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байгаа бөгөөд тэд нийт 10 тойрог өрсөлдөж буй. Одоогоор таван тойргийн тоглолт болж ялагчид, мэргэн буучид тодоржээ.

Хэнтий аймагт хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, ахмад үеийнхээ тамирчдыг татан оролцуулах, нөхөрсөг харилцааг бий болгоход энэхүү тэмцээний гол зорилго оршиж байна. Тэмцээн долдугаар сарын 01-нээс 30-ны хооронд Чингис хотын “Олимп” цогцолборт явагдаж буй. 

Холбоотой мэдээ