Эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-24 11:40:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ИТХ-аас баталсан “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн  нэг хэсэг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг хоёр дахь удаа хэрэгжлээ.

Улаанбаатар хотын ХӨСҮТ болон аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлгийн 45 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг ажиллаж сумын иргэдийг эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд хамруулсан байна.

Үзлэгээр зүрх судас, дотор, ЭХО, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, сэтгэц, хүүхэд, мэс засал, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч нар болон зүрхний цахилгаан бичлэг, рентген зураг, сахар илрүүлэх, умайн хүзүү, хөхний өмөн үү илрүүлэх үзлэг, эсийн шинжилгээ, элэгний ВС вирус илрүүлэх зэрэг шинжилгээ хийсэн. Эмнэлгийн үйлчилгээнд 15-аас дээш насны 453 иргэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ