Монгол судлалын зуны хээрийн сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-07-30 18:48:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Америкийн Монгол судлалын төвөөс зохион байгуулж буй “Зуны хээрийн сургууль” сургалтын хөтөлбөр өнөөдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд эхэллээ.

Сургалтад оролцохоор АНУ, Канад, Бельги улсын 60 гаруй багш, оюутнууд залуус манай улсад ирээд байна. Археологи, шилжилт хөдөлгөөн, сэргээгдэх эрчим хүч гэсэн сэдвийн хүрээнд болох уг сургалтад оролцогчид Улаанбаатар хотын гэр хороололтой танилцах юм. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаар аялж, энэ сарын 16 хүртэл хээрийн судалгааны аргад суралцана.

Америкийн Монгол судлалын төв нь Монгол болон Хойд Америкийн хоорондох боловсролын солилцоог хөгжүүлэх зорилготой төрийн бус, ашгийн бус байгууллага юм. 2002 онд байгуулсан тус ТББ Монгол судлалын хөтөлбөрт 2.4 сая ам.доллар зарцуулсан бөгөөд Монгол болон бусад улсын 100 гаруй эрдэмтнийг хээрийн судалгаа, академийн солилцоонд хамруулжээ.

Холбоотой мэдээ