Ойд гарсан 22 түймрийг нэг хоногийн дотор унтраажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-08-03 13:09:35

МОСКВА. /RIA Novosti/. Ойд гарсан 22 түймрийг нэг хоногийн дотор унтраалаа гэж ОХУ-ын Ойн түймрээс хамгаалах агаарын төвийн хэвлэлийн алба мэдээлжээ.


“Бүс нутгуудын ойн аж ахуйн диспетчерийн албадаас мэдээлснээр, наймдугаар сарын 2-нд 2818 га талбайд асаж байсан түймрийг унтраасан”  гэж дээрх байгууллагын мэдээлэлд дурдсан байна.


Наймдугаар сарын 3-ны байдлаар 125 мянга 395 га талбайд 174 ойн түймэр асаж байгаа бөгөөд Эрхүү мужийн ойн ихэнх хэсэг шатаж байгаа аж. Тус мужид 89 мянга 838 га талбайд 61 түймэр гарчээ.


 


Холбоотой мэдээ