БНАСАУ-д зорчсон иргэдийн АНУ-д нэвтрэх эрхийг хязгаарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-д
2011 оны 3 дугаар сараас хойш зорчсон гадаадын иргэдийн АНУ-д нэвтрэх эрхийг
хязгаарлалаа гэж тус улс мэдэгдсэнийг БНСУ-ын Гадаад хэргийн яам иш татан
мэдээлсэн байна.
БНАСАУ-д зорчсон БНСУ-ын иргэд энэ сарын 6-наас эхлэн АНУ-тай харилцан визгүй зорчих нөхцөлийг ашиглах боломжгүй бөгөөд АНУ-д зорчихын тулд визийн материалаа бүрдүүлэх шаардлагатай аж. Энэ журам нь бусад гадаадын иргэнд мөн хамааралтай аж.
“Энэхүү мэдэгдэл нь иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон гэсэн үг биш юм.
Хүсэлт гаргагч нь АНУ-д зорчих боломжтой бөгөөд ингэхийн тулд эхлээд консулын
газар биечлэн очиж, ярилцлаганд орж виз мэдүүлэх шаардлагатай болж байгаа юм” хэмээн баримт бичигт дурджээ.
БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэж байгаагаар, энэхүү шинэ журам
нь 2011 оны 3 дугаар сараас хойш БНАСАУ-д зорчсон БНСУ-ын 37 мянган иргэнд
хамааралтай аж.
БНСУ болон АНУ-ын хооронд 90 хоногийн хугацаатай визгүй зорчих тухай
хэлэлцээр үйлчилдэг байна.