Саудын Арабын эмэгтэйчүүдэд олгодог эрхийг өргөжүүлнэ гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-09 14:56:54

ЖЕНЕВ. /TASS/. Саудын Арабын эмэгтэйчүүдэд энэ сарын эхээр эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр гадаад паспорт авах, хилийн чанадыг зорих эрх олгосныг шинжээчид урам зориг өгөх алхам гэж үнэлж байна. Түүнчлэн энэхүү алхам нь хүний эрхийг хамгаалагчдын ганцхан жилийн хүчин чармайлтын үр дүнд бий болсон нааштай алхам биш юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.


Эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй хүн асран хамгаалагч нь байх ёстой гэсэн журмыг бүрэн халах маягаар Саудын Арабын эрх баригчид эмэгтэйчүүдийн эрхийг өргөжүүлнэ гэж НҮБ-ын шинжээчид найдаж байна.


“Асран хамгаалагчийн тогтолцоо нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл дээр суурилсан бөгөөд Саудын Арабын эмэгтэйчүүд олон хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарсан хэвээр байна” хэмээн шинжээчид мэдэгджээ.


Саудын Арабын эмэгтэйчүүд энэ сарын 1-нд эрэгтэй асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр гадаад паспорт авах, хилийн чанадад зорчих эрхтэй болсон юм. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл гэр бүлийн аль нэг эрэгтэй гишүүний зөвшөөрөлгүйгээр хүнтэй гэрлэх, банканд данс нээх, хагалгаа хийлгэх хориотой байдаг аж. Түүнчлэн эрэгтэйчүүдийн өвлөн авдаг мөнгөтэй адил хэмжээний мөнгийг өвлөх эрх байдаггүй гэнэ. 

Холбоотой мэдээ