Мэргэжлийн хичээлийн улсын олимпиадад 1000 гаруй багш, сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:56:48

Ховд аймгийн Боловсролын газар Мэргэжлийн хичээлийн төрөлжсөн олимпиадын хоёрын давааг  өнгөрсөн 3 дугаар сарын 21-нэс 25-ны хооронд зохион байгууллаа.

Олимпиад Жаргалант сумын ЕБС-ийн “Прогресс” сургууль, Цаст Алтай цогцолбор сургууль дээр зохион байгуулагдаж, мэргэжлийн хичээлийн 45 төрлөөр аймгийн 24 сургуулийн багш, сурагчдын 24 баг буюу  413 багш, 640 сурагч оролцож оюун ухаан авьяас чадвараа сорилоо.

Олимпиадын хоёрын даваанд оролцогсдыг байр эзлүүлэн эхний гурван байр эзэлсэн багш, сурагчдыг Боловсрол Соёлын Газрын өргөмжлөл, ”Алтан медаль” 49, мөнгөн медаль 52, хүрэл медаль 52-ыг гардуулахаар боллоо.

Тэргүүн байр эзэлсэн багш, сурагчдад Улсын олимпиадад оролцох эрхийн бичиг тус тус олгов.

Мэргэжлийн хичээлийн улсын олимпиадын гурвын даваанд 16 багш, 26 сурагчид оролцох эрхийн бичгийг аймгийн Боловсрол соёлын газар олголоо.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ