Малайзын хэрэглээний үнийн индекс өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-13 18:24:40
Yesukheitumur Tumurbaatar

КУАЛА-ЛУМПУР. /Reuters/. Малайзын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн болохыг “Reuters” агентлагаас өнгөрсөн сард тус улсад явуулсан судалгааны дүн харуулжээ.


Хэрэглээний үнийн индекс тодорхой хувиар өсөхөд өнгөрсөн оны сүүлээр танилцуулсан татварын бодлогын шинэчлэл голлон нөлөөлсөн байна.


Өнгөрсөн оны зургадугаар сард зарим хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг бууруулснаас хойш инфляц тодорхой хувиар буурчээ. Үүний зэрэгцээ Малайзын Засгийн газраас дотоодын шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авснаар тээврийн зардал буурсан байна.

Холбоотой мэдээ