Багш нарын сул орон тоог нөхөх боломж бүрджээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-08-15 13:59:27

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газар шинэ хичээлийн жилд шаардлагатай байгаа багшийн сул орон тоог нөхөх үүднээс сонгон шалгаруулалт зохион байгууллаа.

Аймгийн хэмжээгээр нийт үндсэн болон түр орон тоонд 56 багш шаардлагатай байсан бол сонгон шалгаруулалтад 14 чиглэлээр 81 багш бүртгүүлснээс 66 нь шалгалтад орж 50 шалгуулагч "Хангалттай" үнэлгээ авчээ.

Шинэ хичээлийн жилд шаардлагатай байгаа үндсэн орон тоог боловсон хүчний нөөц сонгон шалгаруулалтаар нөхөх боломж бүрдсэн.

Тухайн сургуулиуд багш нараа сонгон ажиллуулна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх ярив. Бага анги, математик, монгол хэлний багш мэргэжилтэй 8-аас 10-н хүн сонгон шалгаруулалтад тэнцсэн нь хамгийн их эрэлттэй байсан эдгээр мэргэжлийн орон тоог нөхөх боломж бүрджээ.

Холбоотой мэдээ