Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтыг хэмжиж байна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-14 15:59:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалт гурав дахь өдрөө үргэлжилж байна.  

Эхний хоёр өдөр нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобуснаас ялгарах тортогжилтын хэмжээг шалгажээ. Тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүлэх юм.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд хоёр удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг. Нийтийн тээврийн салбарын 2019 оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо есдүгээр сард эхэлнэ гэж Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ