Далай тэнгисийг хянах-судлах ухаалаг систем туршиж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2019-08-14 17:27:42

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Далай судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд далай тэнгисийг хянах-судлах ухаалаг систем туршиж эхэлжээ.


Хятадын мэргэжилтнүүд Жэзянь мужийн эргийн Жоушань хотын ойролцоо ухаалаг хөвдөг систем туршиж байгаа аж. Уг системд суурилуулсан мэдрэгчүүд нь усны температур, булингарын түвшнийг хэмжихээс гадна, усан дахь устөрөгчийн ионын агууламжийн хэмжээг харуулдаг байна.


БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн мэргэжилтнүүд нийтдээ 21 ширхэг ийм ухаалаг систем бүтээсэн бөгөөд Шар тэнгис болон Зүүн Хятадын тэнгист турших аж.


Холбоотой мэдээ