Монгол хэлээр 1400 жилийн өмнө бичсэн дурсгал гэдгийг тогтоожээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-08-16 13:08:42

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Могод сумын Баянгол багийн нутаг Хүйсийн толгойн чулуун хөшөөний бичээсийг судалсны дүнд 1400 жилийн өмнө эх монгол хэлээр бичигдсэн анхны дурсгал болохыг Өвөрмонголын эрдэмтэн Солонгод овогт Л.Хурцбаатар нотолжээ. Дээрх судалгааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий номыг 2019 онд ӨМӨЗО-нд хэвлэсэн байна.

Эл түүхийн дурсгал ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж байгаа аж. Удахгүй түүхийн музейд шилжүүлэх гэнэ. Хориод жилийн өмнө тус сумын нутгаас хѳшѳѳг шинжлэх ухааны байгууллага шилжүүлэн авч судалгаа хийсний үр дүнд дээрх бичээсийг түүхийн нэн ховор дурсгал болохыг тогтоосон аж.

Эх бичээсийн утгыг Их талын нүүдэлчдийн эртний онгон тахилга, тайллагын ёстой нарийн холбоос бүхий үнэн магадтай сэргээсэн тайлбар хэмээн үзэж байна.

Холбоотой мэдээ