Испанийн Гран-Канария арал дээр түймэр дэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-19 17:44:49
Yesukheitumur Tumurbaatar

МАДРИД. /BBC/. Испанийн Гран-Канария арал дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд түймэр гарсны улмаас 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.


Бямба гарагт Гран-Канария арлын хоёр хэсэгт гал түймэр дэгдсэн байна. Түймрийг унтраахаар 700 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Түүнчлэн 200 орчим цэргийг дайчилснаас гадна, 10 нисдэг тэрэг, нисэх онгоц ашиглаж байгаа аж. 


Техеда хотын ойролцоо гарсан гал 1700 га газрыг хамарчээ. Хэт халуун, хүчтэй салхи болон хуурайшилт ихтэй байгаагийн улмаас түймрийг унтраахад бэрхшээл тулгарч байна гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ