Эрдэмтэд хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-19 15:35:52

МОСКВА. /TASS/. Хавдрын эсүүдийг нэлээд үр дүнтэй устгах аргыг Оросын эрдэмтэд Финланд болон Германы эрдэмтэдтэй хамтран санал болгожээ. Цахилгаан соронзон туяаны аргаар хавдрыг эмчлэхдээ кремнигээр хийсэн нано утаснуудыг ашиглах аргыг эрдэмтэд санал болгосон байна.  


Хорт хавдрыг цахилгаан соронзон туяагаар эмчлэх аргыг одоогоор эрчимтэй судалж байгаа аж. Энэ аргыг хэрэгжүүлэхэд хавдрын хэсэгт урьдаас байрласан, цахилгаан соронзон туяаг эрчимтэй шингээх чадвартай бодис тус болох аж. Энэ нь эд эсүүдийг халааж, температур нэмэгдэж буй хэсгүүдэд хавдрын эсүүдийг үхүүлэх аж.


Бага зэрэг хортой кремнигээр хийсэн нано утаснуудыг цахилгаан соронзон туяаг шингээх үүрэг гүйцэтгэхэд ашиглахыг эрдэмтэд санал болгоод байгаа аж. Ашигласнаас хойш 24 цагийн дотор эдгээр нано хэсгүүд биеэс устгагдах боломжтой аж.  

Холбоотой мэдээ