Манхан сумын Соёлын төвийг ардын жүжигчин Д.Гомбосүрэнгийн нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-19 17:01:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Манхан сумын Соёлын төвийг  Монгол Улсын ардын жүжигчин Дагвын Гомбосүрэнгийн нэрэмжит болгов. 

Манхан сумаас төрөн гарсан алдартан, гавьяатнуудын нэг болох ардын жүжигчин Д.Гомбосүрэн Ховд аймгийн Хөгжимт драмын театрт уран сайхны удирдагчаар 38 жил ажилласан байдаг.

Нийт 128 концерт, 69 жүжиг найруулж иргэд, олон нийтийн хүртээл болгосон тэрбээр эдүгээ театрын зөвлөх найруулагчаар ажиллаж байна.

1929 онд анх тулгын чулуугаа тавьсан Манхан сумын Соёлын төв нь хөдөөд соёл үрийг тарих, соён гэгээрүүлэх, соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх ажлыг идэвхтэй зохион байгуулж иржээ.  

Холбоотой мэдээ