ХОВД: Чулуужсан мод 200-300 сая жилийн настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-19 10:43:55

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд хадгалж буй онцлох үзмэрийн нэг бол чулуужсан мод юм.  


Энэ чулуужсан ойм хэлбэрт модыг Ховд аймгийн Манхан сумын нутаг Хөх өндөр гэх газраас олжээ. 


Насжилтын хувьд тус аймгийн нутгаас олдсон хамгийн эртний мод бөгөөд 200-300 сая жилийн настай гэж судлаачид үзэж байна.  


Тус чулуужсан модны урт 78 см, өргөн 43 см юм.   




Холбоотой мэдээ