Аляскад хэт халууны улмаас яргай загас олноороо үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-19 17:25:13
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Аляска муж улсад хэд хэдэн төрлийн яргай загас, тэр дундаа горбуша, нерка, кета зэрэг яргай загаснууд хэт халуун болсны улмаас олноороо үхсэн болохыг эрдэмтэд тогтоожээ.


Аляскийн эрдэмтэн Стефанигийн “CNN” сувагт мэдээлснээр, өнгөрсөн сарын сүүлээр Коюкук мөрний дагуу судалгаа хийсэн эрдэмтдийн баг олон тооны үхсэн яргай загастай таарсан байна. Судалгааны явцад эрдэмтэд нийт 850 үхсэн загас тоолсон боловч үүнээс арав дахин их яргай загас үхсэн байж магадгүй гэж тооцоолж байгаа аж. 


Үхсэн яргай загаснуудыг шинжлэхэд ямар нэг шимэгч болон бусад халдвар илрээгүй бөгөөд хэт халууны улмаас түрсээ шахаж амжилгүй үхсэн болохыг тогтоосон гэж эрдэмтдийн тайланд дурдсан байна.


Холбоотой мэдээ