Хөвсгөл Цааны баяр

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2019-08-20 17:37:46

"Цаатны наадам 2000" цааны баяр  энэ оны наймдугаар сарын 16-наас 17 нд Цагааннуур суманд боллоо. Наадамд баруун зүүн тайгын 300 гаруй цаатан иргэд 1000 орчим цаа, урцтайгаа нүүдэллэн ирж Цагааннуурынхаа дэнжид отоглосон нь хамгийн олон урц, хамгийн олон цаа, хамгийн олон цаатан иргэдийг нэг дороос харах боломжийг олгож зорин очсон гадаад дотоодын жуулчдын сэтгэлийг сэргээж аглаг зэлүүд тайгын амьдралыг нэг  дор дэлгэн үзүүллээ.