БНХАУ харилцаа холбооны шинэ хиймэл дагуул хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-08-20 11:46:33

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ ChinaSat-18 /ZX-18/ хэмээх харилцаа холбооны шинэ хиймэл дагуулыг даваа гарагт хөөргөж, дэлхийн тойрог замд орууллаа гэж "Жунго цинняньван" цахим хуудас мэдээлжээ.


Шинэ хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас орон нутгийн цагаар 20 цаг 03 минутад "Чанжэн-3В/G2" зөөгч пуужингаар хөөргөсөн байна.


“ChinaSat-18” аппаратыг Хятадын сансрын технологийн академийн /CAST/ мэргэжилтнүүд “China Satcom” компанийн захиалгаар бүтээжээ. Уг хиймэл дагуулыг Хятадад хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхэд ашиглах бөгөөд хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний чанарыг мэдэгдэхүйц сайжуулна гэж найдаж байгаа аж.


БНХАУ цаг уур, харилцаа холбоо болон навигацын хиймэл дагуулууд, мөн сарыг эзэмших технологи бүтээн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа билээ. 

Холбоотой мэдээ