Спорт цогцолборын барилгын ажил 95 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 3,218,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Булган суманд 450 хүний суудалтай спорт цогцолборыг “Тэнгэрийн тэмдэг” ХХК гүйцэтгэж байна.
Ажлын явц 95 хувьтай бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани төлөвлөжээ. Спорт цогцолборын барилга угсралтын ажил бүрэн дууссан тул “Барилгын тухай хууль”-ийн дагуу захиалагчийн техникийн нэгдсэн дүгнэлт гаргах Ажлын хэсэг ажиллаж, зарим дутуу ажлыг ойрын хугацаанд хийж, улсын комисс танилцуулахаар шийдвэр гаргажээ.

