Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-08-20 13:03:23

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ мягмар гарагт үндэсний валютынхаа ханшийг 89 суурь нэгжээр бууруулснаар, нэг ам.доллар 7.0454 юаньтай тэнцжээ. Ардын банкны статистик мэдээллээс үзвэл, энэ нь 2008 оны гуравдугаар сарын 24-нөөс хойших хамгийн доод үзүүлэлт аж.


Юанийн ханш наймдугаар сарын 1-нээс хойш тасралтгүй буурсныхаа дараа өнгөрсөн долоо хоногийн дундуур бага зэрэг чангарсан боловч Америкийн валюттай харьцах ханш баасан гарагт дахин суларчээ.


Үүнтэй холбоотойгоор "Ицай" цахим хуудсанд мэдээлснээр, юанийн ханш ерөнхийдөө тогтворжиж эхэлжээ. “Сүүлийн өдрүүдэд гадаадын зах зээл дэх юанийн хөрвөх чадвар буурсан нь юанийн арилжааны ханшийг тогтворжуулахад нөлөөллөө. Ханшийн түр зуурын уналт зогсож байна” гэж тус цахим хуудсанд гарсан мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.


АНУ-ын Сангийн яам Хятад улсыг наймдугаар сарын 5-ны даваа гарагт валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулсан бөгөөд энэ үйл явцыг ил тод болгохыг Бээжинд уриалжээ. Харин БНХАУ-ын Төв банк мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, Хятад улсыг ийм жагсаалтад оруулсан нь дэлхийн эдийн засаг болон санхүүгийн тогтолцоог сэргээхэд сөргөөр нөлөөлнө гэжээ.


 


Холбоотой мэдээ