Баруун аймгуудыг холбох автозам ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-20 17:25:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх 129.4 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо.

Энэ замаар иргэд баруун аймгууд руу тав тухтай, аюулгүй зорчих боломж бүрдэж байна. Дээрх бүтээн байгуулалт нь Засгийн газрын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлын нэг хэсэг аж. Орон нутаг, улсын хэмжээнд эдийн засгийн үр өгөөж авчрах дээрх замын бүтээн байгуулалт цааш үргэлжилж, Говь-Алтай аймгийн чиглэлд холбогдоно гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлж байна.

Автозамын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шанхай констракшн” групп, туслан гүйцэтгэгчээр Монголын дөрвөн компани оролцон мянга гаруй хүн жил гаруй хугацаанд ажиллажээ. Бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Экзим” банкны 56.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийж гүйцэтгээд байна. Дээрх замыг өмнө нь жолооч нар 5-6 цаг туулдаг байжээ.

Холбоотой мэдээ