Ханбогд суманд гэрэлт гудамж байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-21 12:05:54

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд суманд гэрэлт гудамж байгууллаа. 

Сумынхаа төвд буюу "Галба" талбайн засмал зам дагуу уг гэрэлт гудамжийг байгуулж сумандаа өнгө нэмсэн байна.

Тус гэрэлт гудамжийн гэрэлтүүлэгт монгол хээ угалз болон тэмээ, хун галууны дүрслэлийг оруулж өгчээ. Учир нь Ханбогд сум нь Галбын улаан үүлдрийн тэмээгээрээ улсдаа алдартай юм. Энэхүү гэрэлт гудамж болон гэрэлт хаалгыг байгуулах хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Урад дундад хошуу ивээн тэтгэсэн бөгөөд тус нутгийн бэлгэдэл хун галууг ийн дүрслэн хоёр орны найрамдалт харилцааг илэрхийлжээ. 600м үргэлжлэх уг гэрэлт гудамжинд 24 ширхэг гэрэлтүүлгийн шон суурилуулсан аж. 

Дашрамд сонирхуулахад, тус сумынхан Галба талбайгаа 2015 онд байгуулжээ.  

Холбоотой мэдээ