ЭМЯ-наас томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-08-21 11:02:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/ ЭМЯ-наас томилогдсон ажлын хэсэг Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Уг ажлын хэсгийнхэн жирэмсний хяналтыг сайжруулах зорилгоор тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн Чанарын алба, Эх барих эмэгтэйчүүдийн эмч, ӨЭМТ-ийн эмч нартай уулзаж, тэдний үйл ажиллагаатай танилцаж, хяналт үнэлгээ хийсэн байна. Түүнчлэн хэвийн болон өртөмтхий жирэмсэн эхчүүдтэй ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. 

Мөн үеэр хүний хөхөнцөр вирусийн халдварын эмчилгээний асуудлын талаар сургалт зохион байгуулсан бөгөөд эмч, эмнэлгийн 20 гаруй мэргэжилтэн хамрагдлаа.

Холбоотой мэдээ