Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Жаргалант сумын ЗДТГ, БОЭТ хамтран энэ сарын 25-ны өдөр “Бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээн” зохион байгуулна.
“Зөв санаа, зөв үйлдэл бүрийг бид дэмжинэ” уриан дор зохион байгуулах тус тэмцээнд бүх насны иргэд оролцох боломжтой. Тэмцээний бүртгэл наймдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт аймгийн төв талбайд болно.
Оролцогчид аймгийн төв талбайгаас 5 км зайд уралдах ба тэмцээний тэргүүн байрт батламж, 500 мянга, хоёрдугаар байрт 300 мянга, гуравдугаар байрт 150 мянган төгрөг тус тус олгоно. Мөн эхний 50 хүнд мөнгөн шагнал гардуулах аж.
Энэ удаагийн тэмцээн хүүхэд, залуучууд, ахмад үе, иргэд, төрийн
болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдын дунд нийтийн биеийн
тамир, спортыг дэмжих, марафон гүйлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн
эрүүл мэнд, бие бялдрыг хамгаалах, улмаар хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв
амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой.