Татварын тогтолцооны цоорхойг арилгахыг Обама шаардлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-06 16:44:39

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын компаниуд татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэхийн тулд улсын татварын тогтолцоонд бий болсон цоорхойг арилгахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгрессоос хүссэн байна.

“АНУ-ын дэд бүтэц, технологи, ажилтнуудаас корпорациуд ашиг хүртэж байгаа хэдий ч тэд АНУ-д татвар төлөхөөс зайлсхийхийн тулд хаягаа өөрчилж, жижиг бизнес эрхлэх замаар АНУ-ын харьяаллаас гарч байна. Ингэснээр тэд татвараа төлөхгүйгээр АНУ-ын компани байхын үр шимийг хүртсээр байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр "корпорациуд хуулийн цоорхойг урвуулан ашиглах замаар ашиг хүртэхээс сэргийлэх арга хэмжээг Сангийн яам авч байгааг" сайшаагаад, татварын тогтолцооны цоорхойг Конгресс л нөхөж чадна гэж мэдэгджээ.

“Сангийн яамны авч байгаа арга хэмжээ нь ийм маягийн цоорхойг компаниуд ашиглахад илүү хүндрэл бэрхшээлтэй болгож байгаа хэдий ч зөвхөн Конгресс л энэ цоорхойг бүрэн хааж чадна. Ингэснээр компаниуд уг цоорхойг өөртөө давуу тал болгон ашиглаж чадахгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

"Татвараас зайлсхийж байгаа талаарх энэ асуудлыг “Их-7” болон “Их-20” уулзалтын үеэр хөндөн ярилцсан. Улс орнуудын татварын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад дэвшил гаргаснаар бид хамгийн жигшүүртэй үйлдлийг ч хянаж илрүүлэх боломжтой болно" гэж Обама нэмж хэлэв.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ