Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-21 18:00:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тэрээр тус аймгийн нутаг дэвсгэрт барьж байгаа Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын CW1-3 багц болох Хашаатын даваа-Толбо чиглэлийн 60 км замын барилгын ажлын явцтай танилцлаа.

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Баян-Өлгий аймагт Өлгий-Толбо, Өлгий-Цагааннуур чиглэлд 100 км хатуу хучилттай зам тавьж 2014 онд ашиглалтад оруулсан. Харин үлдсэн хэсэг болох Толбо-Хашаатын даваа чиглэлийн 60 км замын ажил 2015 онд эхэлжээ. Замын барилгын ажлыг БНХАУ-ын "China Huashi Enterprises" компани гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор үндсэн суурь бүтцийн ажлууд дуусч, энэ онд багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан замыг товлосон хугацаанд багтаан чанартай барьж дуусгахыг үүрэг болгож Увс аймгийг зорин мордлоо.

Холбоотой мэдээ