Баян-Өлгий аймгийн Хашаат чиглэлийн 60 км авто зам ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-22 13:59:54
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто зам, дэд бүтэц, харилцаа холбоо, барилгын бүтээн байгуулалтын ажлууд Баян-Өлгий аймагт өрнөж байна. Үүний нэг Баян-Өлгий аймгийн Хашаат чиглэлийн хатуу хучилттай 60 км авто зам ашиглалтад орлоо.
Цаашид Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25 км авто зам, аймгийн төвийг тойрон гарах 19 км авто зам болон 200 метр төмөр бетон гүүрийг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар барихаар ажиллаж байгаа юм.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн 745,8 км авто зам бүрэн ашиглалтад орсноор, ОХУ, БНХАУ хооронд олон улсын тээврийн хэрэгсэл зорчиж, бүсийн хөгжилд томоохон түлхэц болох юм.
Холбоотой мэдээ